Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум гамшгийн байдалд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдрийн 12.35 минутаас 16.40 минутын хооронд маш хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас үер бууж гамшгийн нөхцөл байдал үүсээд байна.Хур тунадасны хэмжээ 89.6 мм байсан бөгөөд үерийн улмаас сумын хэмжээнд цахилгаан эрчим хүч, харилцаа холбооны шугам тасарч тог цахилгаангүй, харилцаа холбоогүй болсон байна. Мөн айл өрх, албан байгууллагууд үерт автаж, их хэмжээгээр нуранги, зарим газарт зам эвдэрч, сумын хэмжээгээр цахилгаан тасарлаа.
Энэхүү үүсэн нөхцөл байдлын дагуу аймгийн Онцгой комиссыг оройн 19.00 цагт зарлан хуралдууллаа. Эл яаралтай хуралдааныг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа удирдсан юм. Хуралдааны үеэр аймгийн онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Г.Баатар үүсэн нөхцөл байдлын мэдээллийг сонсоод аймгийн ОБГ-ын бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ.
Хүчтэй аадар бороо орох үеэр тус байгууллагад 87 удаагийн дуудлага ирсэн байна. Үерийн улмаас 60 гаруй өрх, 20 гаруй албан байгууллага усанд автжээ. Мөн 30 гаруй иргэн үерт автсан байсныг аюулгүй газарт шилжүүлсэн ажилласан байна. Үерийн улмаас Сүхбаатар сумын ЕБС, дотуур байр, цэцэрлэг, ХЦ-ийн 0243, 0101-р ангиуд, МСҮТ, Прокурор, Сүхбаатар төмөр замын өртөө, “Алтан тариа” ХК, ТЭДС, Төрийн банк зэрэг төсвийн байгууллагууд, Сүхбаатар сумын 2, 3, 4, 7, 8-р багууд, айл өрхүүд, нийтийн орон сууцны хонгил усанд автаад байна. Мөн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 22 дахь км-ийн төмөр зам үерт автан шороонд дарагдаж, 300 м зам угаагджээ. Түүнчлэн сумын доторх авто зам, үерийн далан, замын зорчих хэсэг шаварт дарагдан, цахилгааны шугам гэмтэж Сүхбаатар сумын хэмжээгээр цахилгаангүй болоод байна. Одоогийн байдлаар төмөр замын 120 гаруй ажилчин шороонд дарагдсан зам дээр ажиллаж байна.
Мөн “Сэлэнгэ АЗЗА”, “Урсгал ус” ОНӨААТҮГ, Цагдаагийн газар, Дархан-Сэлэнгийн ЦТСК-ийн 22 техник, 120 гаруй хүн ажиллаж байна. Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа хэлтэс албадын дарга нарт үүрэг, чиглэл өглөө. Нэн түрүүнд учирсан хохирлын хэмжээг нэн даруй гаргаж мэдээлэхийн онцгой комиссын нарийн бичгийн даргад үүрэг болголоо. Мөн энэ үеэр үер болсон багуудад байгаа хашаандаа гар худагтай айлуудыг ус татахгүй байх, тарьсан ногоогоо хүнсэндээ хэрэглэхгүй байхыг ЭМГ-аас анхаарууллаа. Мөн Сүхбаатар сумын бүх нийтийн орон сууцны хонгил ус болон элс шороогоор дүүрсэн тул тухайн орцны оршин суугчид мэргэжлийн байгууллагуудтай сайн дураараа хамтран ажиллах шаардлагатай байгааг "Урсгал ус" компаниас анхаарууллаа. Сүхбаатар суманд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан 100-200 хүртэлх хүнийг түр ажлын байраар ханган ажиллуулах саналыг аймгийн Халамж үйлчилгээний газрын дарга Д.Зоригтбаатар гаргалаа.

Ч.Отгонцэцэг