Сумдын харуулуудын үйл ажиллагааг алсаас хянах нөхцөл бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-16 22:09:05
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас сумдын харуулуудын үйл ажиллагааг буюу цаг уурын ажиглалтын үнэн зөв байдалд алсаас хяналт тавих нөхцөлийг бүрэн бүрдүүлж байна.
Аймгийн УЦУОША байгууллагадаа орчин цагийн техникийн шинэчлэлтийг шат дараалалтай хийж байгаа аж. Тухайлбал 2017 оноос эхлэн шат дараатайгаар цаг уурын станцуудаа камержуулж эхэлжээ. Энэ жилийн тухайд Сүхбаатар, Зүүнхараа, Орхонтуул сумдын цаг уурын станцуудыг хяналтын камераар хангасан байна. Энэ нь интернеттэй л бол гар утас, компьютерээр хаанаас ч хандан цаг уурын ажиглалтын технологийн мөрдөлт болон тэнгэрийн байдлыг хянах боломжтой болж буй явдал юм.
Ч.Отгонцэцэг
相关新闻