Таванхан хамтлагийнхан хүүхдийн урлагийн наадмаас хүрэл медальтай иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-16 22:06:48
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн урлагийн их наадмаас Сэлэнгэ аймгийн морин хуурын сургалтын төвийн дэргэдэх “Таванхан” хамтлаг хүрэл медаль хүртжээ.
Үндэсний их баяр наадмын хүрээнд энэ сарын 9-ний өдөр зохион байгуулагдсан Монголын хүүхдийн урлагийн их наадмаас МУСТА Б.Амарсайхан багштай Моринхуурын “Таванхан” хамтлаг амжилттай оролцож хүрэл медаль хүртжээ. Тус хамтлагийн бүрэлдэхүүнд Сүхбаатар сумын 1, 2, 4-р сургуулийн төлөөлөл болсон долоон сурагч оролцсон бөгөөд тэд язгуур урлагийн төрөлд “Таван хагас” хэмээх магтаалаар оролцсон байна. Морин хуурын “Таванхан” хамтлагийн хүүхдүүд хоёр дахь удаагаа энэхүү наадамд амжилттай оролцжээ. 
Ч.Отгонцэцэг
相关新闻