Ойрын өдрүүдэд хур бороотой байх тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-16 22:04:36
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-аас Сэлэнгэ түмэндээ хандаж сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.
Сэлэнгэ аймгийн нийт нутгаар ойрын өдрүүдэд хур бороотой байх төлөвтэй байна. Иймд жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэх, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа юм.
Иймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
-Бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж, сэрэмжлүүлжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻