Арвайхээр хотод 2470 метр явган хүний зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-16 18:11:18
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Арвайхээр хотод энэ жил 2470 метр явган хүний зам тавьж байна.

ОНХС-ийн 500 сая төгрөгөөр хэрэгжих “Дэлгэрэх гол” төслийн хүрээнд “Дэлгэрэх хүнс” ХК-ийн зүүн хойд уулзвараас “Таван эрдэнэ” дэлгүүр хүртэлх 390 м хатуу хучилттай авто зам, Ахмадын Өргөө, Хүүхдийн ордны чиглэлийн 695 м авто зам, 2 дугаар багийн 150 м урттай авто замын засварын ажил, Дэлгэрэх голын 6 метр урттай хуучин бетон гүүрний өргөтгөл, 6 дугаар баг руу тавьсан 516 метр авто замыг дагалдан явган хүний зам тавих юм.
Мөн тус замыг даган гэрэлтүүлэг 93, замын тэмдэг, тэмдэглэгээ 51, хурд сааруулагч 6, хэвтээ тэмдэглэгээ 1637 метр, явган хүний гарц 9 ширхгийг тус тус байршуулахаар гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлээд байна.
Б.Батчимэг

 
相关新闻