Аймгийн цолтой бөх долоо төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-16 10:45:54
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 97, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 87, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойн баяраар долоон бөх цолоо ахиуллаа.
Баянгол сумын харьяат Н.Даваадорж, Нарийнтээл сумын харьяат Б.Бямбадорж, Есөнзүйл сумын харьяат Л.Одбаяр, Сант сумын харьяат Г.Лхагвацэнд нар уран мэхийг уралдуулан барилдаж, “Аймгийн начин” цолны болзол хангасан юм.
Баянгол сумын заан Г.Эрдэнэбаяр, Бат-Өлзий сумын заан Т.Идэрдорж нар зургаа давж,  “Аймгийн харцага” цолтон боллоо.
Өвөрхангай аймгийн баяр наадмаар хүчит 256 бөх зодоглон чансаа шалган барилдсанаас Хархорин сумын харъяат, аймийн харцага Оюунгэрэлийн Наранбаатар бяр хүч, уран мэхийг уралдуулан түрүүлж, аймгийн Засаг даргын А/451 дүгээр захирамжаар “Аймгийн арслан цол” олгов.
Б.Батчимэг
相关新闻