Орон нутгийн замд шалгалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас орон нутгийн замд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж байна.
Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Өлзийт, Хайрхандулаан, Нарийнтээл сумдад хяналт шалгалтыг зохион байгуулж, хурд хэтрүүлсэн 10 жолооч, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нэг жолоочид Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авав.
Мөн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран Онги голын дагуу аялаж амарч байгаа иргэдэд болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэн гарын авлага тарааж байна.

Б.Батчимэг