Цагааннуур сумаас 85 жилийн дараа аймгийн арслан төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын өлгий, амуу будааны эх нутаг Сэлэнгэ түмэн энэ жил хурын дуслаар ундааланхан хоёр өдрийн турш дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.
Ардын хувьсгалын 97, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 87 жилийн ой, Аймгийн баяр наадамд Монгол Улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, Ганхуяг нараар манлайлуулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүчийг үзэн барилдсанаас Цагааннуур сумын харъяат “Таван хан” дэвжээний бөх сумын заан Б.Орхонбаяр түрүүлж аймгийн арслан, Мандал сумын харъяат аймгийн харцага О.Энхжаргал үзүүрлэж аймгийн заан цолтон боллоо. Хүдэр сумын харъяат аймгийн заан Э.Төрболд, Мандал сумын харъяат Х.Наранбаяр нар шөвгөрлөө.
Цагааннуур сумын харъяат “Таван хан” дэвжээний бөх сумын заанаас аймгийн арслан цолны болзлыг хангасан Б.Орхонбаяр нь “Боохой” хэмээн нутаг орондоо алдаршсан Данзан арслангийн нутгийн бөх юм. Тэрээр энэ алдарт бөхийн цолыг 85 жилийн дараа нутагтаа авчирсан онцлогтой юм байна.

Аймгийн наадамд харцага цолтон нэгээр нэмэгдлээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын заан Х.Наранбаяр аймгийн баяр наадамдаа амжилттай барилдаж 6 даван харцага цолтоны эгнээнд шилжлээ. Тэрээр заан цолны даваанд нутгийн ах н.Энхжаргалтай хүчийг үзэн тун ч ширүүхэн барилдсан юм.
Аймгийн наадмаар гурван начин төрлөө
Энэ жилийн Сэлэнгэ аймгийн баяр наадмын торгон ногоон дэвжээнээс Баруунбүрэн сумын харъяат Б.Улаалзагана, Цагааннуур сумын харъяат Б.Очирхуяг, Завхан аймгийн Отгон сумын харъяат М.Лувсандорж нарын шинхэн начингууд төрөн гарлаа.
Цэц мэргэнээ гайхуулсан харваачид

Үндэсний сурын харвааны хөвгүүдийг Мандал сумын үндэсний сурын “Цэцэн дэв” клубийн харваач Б.Төмөрхуяг тэргүүлж, Шаамар сумын А.Түвшинсанаа, Мандал сумын Ц.Бат-Эрдэнэ, Шаамар сумын Л.Баярцолмон, мөн сумын Б.Бумбаяр нар удаах байр шалгарлаа.
Охидыг Баянгол сумын “Мэргэн зэв” клубийн харваач Т.Мичидмаа тэргүүлж, Мандал сумын Г.Мягмарнаран, Шаамар сумын Х.Мишээл, мөн сумын Б.Хулан, Баянгол сумын Э.Мишээл нар удааллаа.
Наадмын буриад сурын харвааны төрөлд нийт 56 харваач оролцож эрэгтэйчүүдийн тэргүүн байрт Хүдэр сумын харваач Ж.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн тэргүүн байрт Хүдэр сумын “Цэц мөнгөн сум” ХХК-ийн харваач Б.Баасанхүү удаалав. Урианхай сурын харваанд 65 харваач оролцсоны дотор Улсын мэргэн нэг, спортын мастер долоо, аймгийн мэргэн тав байлаа. Өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон энэхүү тэмцээний тэргүүн байрт Сүхбаатар сумын “Цэц магнай” клуб, Зэвсэгт хүчний 331-р ангийн харваач, аймгийн мэргэн М.Баярсайхан түрүүлж, Шаамар сумын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Н.Сүхбаатар, удааллаа.
Зүүнбүрэнгийн хурдан буянууд тодорсон наадам

Азарга насанд Зүүнбүрэн сумын Ж.Чулуунбаатарын хүрэн, Их насанд Зүүнбүрэн сумын Э.Наранбаатарын бор, Соёолон насанд түрүү магнайд Цагааннуур сумын О.Цогнямын хонгор халзан, хязаалан насанд Ерөө сумын Батцэнгэлийн шарга түрүүлж, шүдлэн насанд Сүхбаатар сумын Э.Баянмөнхийн хар, даага насанд Мандал сумын З.Баасансүрэнгийн Хул түрүүлж торгон жолоогоо өргүүллээ. Харин Эрлийз дээд насанд Шаамар сумын Ш.Оргилын шар хээр түрүү, эрлийз дунд насанд Алтанбулаг сумын Б.Батбилэгийн хүрэн, эрлийз дааганд Шаамар сумын Дулаанхаан тосгоны Ч.Баярсайханы мэнгэт хул тус тус түрүүллээ. Жороо морины уралдаанд Алтанбулаг сумын н.Эрдэнэ-Очирын бор түрүүлж, Сүхбаатар сумын Энхтөрийн хүрэн халзан, Алтанбулаг сумын Ганболдын халтар удааллаа.
Баянгол сумын баг шагайн харваанд тэргүүллээ
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд Сүхбаатар, Баянгол, Сант, Орхон, Алтанбулаг, Зүүнбүрэн, Мандал, Сайхан сумын харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Багийн дүнгээр Баянгол сумын С.Ариунбат ахлагчтай баг түрүүлж, Төмөр замын Сүхбаатар зангилааны Ж.Амарсайхан ахлагчтай баг, Орхон сумын Д.Ганхуяг ахлагчтай багууд удааллаа. Наадмын цуваа харвааны төрөлд А.Идэрбаяр тэргүүлж, Ш.Ганхуяг, Л.Тулгабаяр нар удаах байрт шалгарлаа.
Баяр наадмын өсвөрийн бөхчүүдийн барилдаанд өсвөрийн залуу бөх н.Батнасан түрүүлж, н.Гансүрэн үзүүрлэлээ.
Баяр наадмын өсвөрийн бөхчүүдийн барилдаанд өсвөрийн залуу бөх н.Батнасан түрүүлж, н.Гансүрэн үзүүрлэлээ.
Наадамчин олныхоо ая тухтай наадамлах нөхцөлийг бүрэн хангажээ

Ч.Отгонцэцэг