Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсны тухай "Амьдрал уран бүтээл" үзэсгэлэн нээгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн “Амьдрал уран бүтээл”-ийн үзэсгэлэнг аймгийн музейд дэлгэв.
Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Төв аймаг байгуулагдсаны 95 жилийн ойтой хамтатган Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дээрх үзэсгэлэнг аймгийн музейн танхимд нээжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, аймгийн музейн дарга Б.Сүхбаатар болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, шавь нар болон иргэд оролцлоо.
Тус үзэсгэлэнгээс та бүхэн Г.Гомбосүрэн агсны амьдрал, уран бүтээлийн замнал, бидний сэтгэлд хоногшин үлдсэн дүр, тухайн дүрийг бүтээхдээ өмсөж байсан хувцас хэрэглэл зэрэг 50 гаруй бүлээлийг тольдох боломжтой юм.

Т.Есүхэйтөмөр