ТҮЦ машин эвдрэл гэмтэлгүй ажиллажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд Сүхбаатар, Мандал, Хөтөл, Ерөө гэсэн дөрвөн сумдад төрийн үйлчилгээний ТҮЦ машин ажилладаг байна.
Он гарсаар өнөөдрийг хүртэл эдгээр ТҮЦ машинаас 13836 удаа үйлчилгээ авсан байна. Эдгээр үйлчилгээнүүд дотроос иргэний үнэмлэхний лавлагаа авах үйлчилгээг 5549 удаа авсан нь хамгийн их үйлчилгээний тоонд оржээ. Харин хамгийн бага буюу тус бүр нэг удаагийн үйлчилгээг тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн лавлагаа хоёр байгаа аж. Дээрх сумдад ажиллаж байгаа энэхүү ТҮЦ машинууд нь ажиллаж буй хагас жилийн хугацаандаа нэг ч удаа эвдрэл гэмтэл учраагүй хэвийн ажилласан гэнэ. Тус машинаар иргэд нийтдээ 23 төрлийн үйлчилгээ, лавлагааг авч байгаа юм. Иргэдийн зүгээс энэ хугацаанд 11 удаа дуудлага ирүүлснийг цаг хугацаанд нь шийдвэрлэн ажилласан байна. Эл дуудлагын байдал нь бэлэн мөнгө уншигч алдаа заасан, иргэний үнэмлэхийг карт огт аваагүй, тог тасарсан гэх зэрэг дуудлага байжээ.

Ч.Отгонцэцэг