Мандал сумын эмнэлэг, Энэтхэгийн БЛК эмнэлэгтэй хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, БНЭУ-ын Лахор эмнэлгийн нийгмийн нэгж, Пуса Роуд, Шинэ Дели, доктор Би Эл Капурын нэрэмжит эмнэлэг “Шинэ Дели”, “Эй би Нетвокс” нарын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа өнгөрсөн амралтын бямба гарагт боллоо.
Мандал сумын ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч эмнэлгийн ажилтнуудыг дадлагажуулан сургах, цаашлаад шаардлагтай тоног төхөөрөмжийн тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэг олон чухал заалтуудыг энэхүү санамж бичигт багтаажээ. Мөн Энэтхэгийн талаас Мандал сумын хүн амд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх эмчийн баг ажиллуулах гэнэ. Цаашлаад Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг загвар болгон хөгжүүлэхэд хамтран оролцох ажээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Энэтхэг улсын Дэли хотын БЛК эмнэлэгтэй хамтран ажиллах энэхүү үйл ажиллагаа нь тус сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр ийнхүү хэрэгжиж байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг