“Төв түмний цэнгэл наадам”-ыг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн “Морин спорт уяачдын холбоо”-ноос ирүүлсэн хүсэлтийн дагуу “Төв түмний цэнгэл наадам” аялал жуулчлалын эвент арга хэмжээг ирэх сарын 22-ны өдөр Баянцогт суманд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Төв аймагт анх удаа зохион байгуулагдах тус наадмаар монгол үндэсний уламжлалт зан заншил, нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маяг, байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг жуулчдад харуулахаар зорьж буй гэдгийг зохион байгуулах хороон дарга Ч.Сарангэрэл хэлсэн юм.
Уг арга хэмжээний хүрээнд хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа, монголын өв соёлын илэрхийлэл урлаг соёлын тоглолт, сайхан морь, сайхан эмээл, эдлэл хэрэглэл зэрэг олон тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Мөн Төв аймгийн шигшмэл хурдан морьдын анхдугаар уралдаан давхар зохион байгуулах юм. Баяр наадмыг зохион байгуулах нарийвчилсан удирдамж, хөтөлбөрийг удахгүй хүргэх аж.

Т.Есүхэйтөмөр