ЗТЯ, “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо" ТББ хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-05 13:30:10

Зам, тээврийн сайд М.Зоригт болон “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”  ТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтүвшин нар өчигдөр буюу энэ сарын 04-нд “Хамтын ажиллагаа өрнүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд цаашид Тээвэр зуучлагчдын үйл ажиллагааг чанаржуулах, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, үйл ажилагаагаа олон нийтэд сурталчилах ажлыг зохион байгуулна. Мөн сургалт, уулзалтууд зохион байгуулах, шаардлагатай стандарт, дүрэм, журам боловсруулах зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.

Ч.Ариунболд

相关新闻