“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн наадамд аймгийн заан Д.Золбаяр түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Хүчит бөхийн барилдаанд тус үйлдвэрийн үндсэн болон туслах, нийгмийн цехүүдийн нийт 128 бөх барилдсанаас Авто тээврийн байгууллагын бөх, аймгийн заан Д.Золбаяр түрүүлж, Ил уурхайн бөх, аймгийн арслан Т.Чулуунгэрэл үзүүрлэлээ.
Шагайн харваанд зургаан баг өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Монгол Улсын гарамгай мэргэн Ө.Тогоо ахлагчтай Авто тээврийн байгууллагын ахмадын баг эзэлж, Аймгийн гоц мэргэн Д.Алтанбаяр ахлагчтай тус цехийн баг, н.Болдчулуун ахлагчтай Тээвэр ложистикийн алба, Гэрээт цагдаагийн хэлтсийн хамтарсан баг удаалсан байна.
Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Ил уурхайн харваач, аймгийн мэргэн н.Ганчулуун, Эрчим хүчний цехийн харваач, спортын мастер н.Ганхуяг, Баяжуулах үйлдвэрийн харваач, аймгийн мэргэн спортын мастер н.Өлзийхутаг, эмэгтэйчүүдээс ДЦС-ын харваач н.Баасанжаргал, Авто тээврийн байгууллагын харваач, аймгийн мэргэн, спортын мастер н.Золзаяа, Спорт ордны харваач, спортын мастер н.Дэлгэрмаа нар эхний байруудад шалгарсан байна.
Хурдан дааганы уралдаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчдын уяа сойлгыг нь тааруулсан 84 хурдан даага шандас хүчээ сорьсноос “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Алдарт уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэнгийн хээр даага түрүү магнайлж, Засвар механикийн заводын ажилтан н.Өлзийбаярын хонгор халзан даага, Тээвэр ложистикийн албаны ажилтан н.Оюунбаатарын хул, Монгол улсын Алдарт уяач, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярын хээр, Засвар механикийн заводын ажилтан н.Ганзоригийн хүрэн халзан даага айргийн тавд давхилаа.

Б.Оюун-Эрдэнэ