Дундговь аймаг, Баянзүрх дүүргийн баг тамирчид мини волейболын улсын аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-28 09:02:38
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваагийн нэрэмжит Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Арцат зусланд 7 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж энэ сарын 26-ны өдөр өндөрлөлөө.
Улсын аварга шалгаруулах мини волейболын тэмцээнд нийт 66 байгууллагын 245 багийн 1400 өсвөрийн волейболчид, багш, дасгалжуулагчид оролцсон байна. Энэхүү Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн 1996 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн байна. Үүнээс хойш тасралтгүй 22 дахь жилдээ болж байгаа бөгөөд жил бүр ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит болон явагддаг уламжлалтай ажээ.
Ингээд тэмцээний охидын бага насны ангилалд тэргүүн байранд Д.Алтанзул дасгалжуулагчтай Дундговь аймгийн баг, хөвгүүдийн бага насны ангилалд Т.Эрдэнэсүх дасгалжуулагчтай Дундговь аймгийн баг, охидын ахлах насанд Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн баг, хөвгүүдийн ахлах насанд мөн Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн баг тус тус тэргүүлжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻