Сэлэнгэд “Эрүүл цагдаа” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-27 10:33:43
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас байгууллагынхаа хэмжээнд “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэхүү эрүүл цагдаа хөтөлбөр нь орон нутагт хэрэгжиж байгаа бөгөөд, эрүүл чийрэг бие бялдартай болох, мөн эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг мэдлэгүүдийг цагдаагийн алба хаагчдад олгохоос гадна сэтгэл зүйн талаарх сургалтуудыг түлхүү хийх гэнэ. Мөн хөтөлбөрийн хүрээнд тус Цагдаагийн газрын алба хаагчдад “Архи, тамхины хор хөнөөл”, “Чихрийн шижин буюу диабет”, “Ажлаас халшрах хам шинж” зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл хийж, ажлын байранд хийх дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлэх, зааж сургах ажээ. Түүнчлэн хувь хүний сэтгэл зүйн болон стресс үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох судалгааг мөн хөтөлбөрийн хүрээнд хийх юм байна. 
Ч.Отгонцэцэг
相关新闻