Онцгойгийн ахмад ажилчдын амжилтын буухиа үргэлжилсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-26 22:01:55
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилчид Амарбаясгалант хийдийн ивээлээр явагддаг ахмад харваачдын "Чавхаар харвах" дөрөв дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцоод тэргүүн байрт шалгарчээ.
Тус тэмцээн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ сарын 24-ний өдөр зохиогдож, нийт 20 багийн тамирчид оролцон цэц мэргээ сорьжээ. Ингээд Сэлэнгэ аймгийн ОБГ-ын ахмад ажилтан, шагайн харвааны спортын мастер, Үлэмж дархан мэргэн Д.Пүрэв ахлагчтай долоон хүний бүрэлдэхүүнтэй баг уг тэмцээнд оролцоод тэргүүн байрын алтан медалийг хүртсэн байна. 
Ч.Отгонцэцэг
相关新闻