“Криминалистикийн лаборатори” ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний алба нь орон нутагтаа хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, ул мөр, эд мөрийн баримтанд дэвшилтэт технологи бүхий лабораторийн техник хэрэгсэл ашиглан шинжилгээ хийх, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн, зөв дүгнэлт гаргах, хэргийн газрын ул мөрийн үзлэг, шинжилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Криминалистикийн лаборатори”-ийг тохижуулж, энэ сарын 26-нд ашиглалтад орууллаа.
Криминалистикийн лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон хууль хяналтын байгууллагуудын удирдах ажилтнууд, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид оролцов. Шүүхийн шинжилгээний албаны “Криминалистикийн лаборатори”-т баримт бичиг судлал, гарын мөрний шинжилгээ, мөр судлалын шинжилгээ, галт зэвсгийн шинжилгээ болон бусад үзлэг, шинжилгээг хийж гүйцэтгэх юм.
Криминалистикийн лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон хууль хяналтын байгууллагуудын удирдах ажилтнууд, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид оролцов. Шүүхийн шинжилгээний албаны “Криминалистикийн лаборатори”-т баримт бичиг судлал, гарын мөрний шинжилгээ, мөр судлалын шинжилгээ, галт зэвсгийн шинжилгээ болон бусад үзлэг, шинжилгээг хийж гүйцэтгэх юм.
Энэ үеэр эрх зүйн шинэчлэл эрчимжиж байгаа өнөө үед гэмт хэргийг хийсвэр, аман нотлох баримтаар бус харин гэмт үйлдлийн мөр ашиглан “мөрдөж нотлох” нь эрх зүйт нийгмийг цогцлоох нэгэн үндэс учраас гэмт хэрэгтэй тэмцэх, хүний эрхийг хамгаалах ариун үйлсэд шинжлэх ухааны үндэстэй арга зүйг ашиглах ёстой. Тэрхүү арга зүйг Криминалистик лабораторийн багаж, тоног төхөөрөмж олгож байгааг мэргэжилтнүүд онцлон хэллээ.
Шүүхийн шинжилгээний албаны “Криминалистикийн лаборатори”-т баримт бичиг судлал, гарын мөрний шинжилгээ, мөр судлалын шинжилгээ, галт зэвсгийн шинжилгээ болон бусад үзлэг, шинжилгээг хийж гүйцэтгэх юм.
Мөн энэ үеэр алслагдсан байршилд үйлдэгдсэн гэмт хэргийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, баг бүрэлдэхүүнийг хүргэх, хойшлуулшгүй үзлэг, шинжилгээ хийх орчин нөхцлийг бүрдүүлэх, үзлэг шинжилгээний үр дүнг нэмэгдүүлэх, цогцос тээвэрлэх болон бусад ажиллагааг хийж гүйцэтгэхэд ашиглагдах зориулалт бүхий нийт 36 сая төгрөгийн өртөг бүхий TOYOTA Regius маркийн автомашин, авто чиргүүл, цахилгаан үүсгүүр, халуунаар үлээгч, нисдэг камер /дрон/, майхан, гэрэлтүүлгийн хэрэгсэл зэрэг техник хэрэгслийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, аймгийн Шүүхийн шинжилгээний албанд хүлээлгэн өгөв.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн шинэчлэл тогтоох тухай МУ-ын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Ховд аймгийн “Шүүхийн шинжилгээний алба” -ыг байгуулсан бөгөөд 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн үед аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан криминалистикийн шинжээч, гарын хээний санч, аймгийн БОЭТ-д ажиллаж байсан шүүх-шинжээч эмч, лаборант, туслах ажилтан нарыг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж, одоогийн байдлаар нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
А.Бямбасүрэн