МСҮТ төгсөгчид ажлын байраа өөрсдөө бэлдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд 15-24 насны залуучуудыг ажлын байртай болоход нь туслах юм. Үүний тулд тус сургуульд оёдол, тогооч, засвар үйлчилгээ, хүлэмж, хэвлэлийн эх бэлтгэл, сүлжмэлийн тоног төхөөрөмжийг суурилуулан төгссөн болон төгсөх ангийн сурагчдыг бүлэг болгон хувааж дадлагажуулж байна. Дадлагын хугацаа зургаан сараас нэг жилийн хугацаатай бөгөөд өнгөрсөн тавдугаар сараас эхэлжээ. Өнөөдрийн байдлаар МСҮТ-ийн гурван бүлэг гаднаас захиалга авч ажиллаж байгаагаас гадна өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ аймгийн захиргаанаас гаргаж өгсөн гурван лангуугаар дамжуулан борлуулж байна. Лангуу нь түрээсийн төлбөргүй.
ХХҮГ нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүгийн дэмжлэг олгох мөн 34 хүртэлх насны залуучуудыг бүлгээр ажиллахад нь дэмжлэг үзүүлдэг юм.

Б.Оюун-Эрдэнэ