Хар тамхины талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Дэлхийн хар тамхи, мансууралтай тэмцэх Олон улсын өдрийг “Мансууралгүй ирээдүй буюу мансуурлаас ангид нийгмийг хамтдаа бүтээцгээе” сэдвийн дор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомт дээр өнөөдөр /26-ны өдөр/ тэмдэглэлээ. Энэхүү өдрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомт дээр үүрэг гүйцэтгэж байгаа хил, гааль, цагдаа, МХГ-ын албан хаагчдад сургалт зохион байгуулах, мөн хар тамхины хор холбогдлын талаар иргэд, олон нийтэд таниулах сурталчилгааны ажил зохион байгуулав.
Дэлхий нийтээрээ хар тамхи, мансууралтай тэмцэж байгаа энэ үед бидний цөөхөн монголчууд, тэр тусмаа залуу хойч үе, ирээдүй болсон залуус, хүүхдүүдээ гамшигт цагаан тахалд нэрвэгдүүлэхгүй байх нь хамгаас чухал юм. Иймд энэ асуудалд төр засаг, төрийн байгууллагууд ихээхэн анхаарч тодорхой ажлууд хийж байгаагийн нэг хэсэг нь энэхүү арга хэмжээ юм. Сүүлийн үед гаалийн байгууллагаас хар тамхи хууль бусаар хилээр нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч хяналт тавин ажиллаж байгаа аж. Гаалийн байгууллагын хувьд 2010 онд анх удаа Замын–Үүдийн гааль дээр их хэмжээний хар тамхийг чемоданд давхар ёроол хийж авч гарах гэж байсан оролдлогыг илрүүлж байсан аж. Үүнээс өмнө хил дээр хар тамхи илрүүлсэн тохиолдол байдаггүй байжээ. Гаалийн байгууллагын хэмжээнд 2017 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан 12 холбогдогчтой, 9 удаагийн үйлдлийг илрүүлж, нийт 206.23 грамм “мөс” буюу метамфетамин, 200 ширхэг ЛСД, кетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодис 39.1 гр, сэтгэцэд нөлөөт эм “анданте” 112 капсулыг хурааж, харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн тухай Сэлэнгэ дэх гаалийн газрын дэд дарга мэдээлэл өгсөн юм. Тус гаалийн газрын хамт олон хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлттэй цаашид үр дүнтэй тэмцэх зорилгоор нэлээд олон ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал төрийн бусад байгууллагуудтай хамтран гаалийн улсын байцаагчдад сургалт зохион байгуулах, Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх цогцолборын гаалийн хяналтын бүсд гаалийн зөрчилтэй тэмцэх албанд “хүний биед үзлэг хийх өрөө”-г тусгайлан тохижуулж, 24 цагаар зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагч ажилладаг болжээ. Мөн хар тамхи таних нэг удаагийн тестер, зөрчлийн байдлыг баримтжуулах дүрс бичлэгийн аппарат, фото аппарат болон бусад тоног төхөөрөмжөөр хангасан байна.
Ер нь иргэд, зорчигчид эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг, хар тамхины хор хөнөөлийн талаар ойлголтгүй, санаандгүй болон санамсаргүй байдлаар хар тамхийг тээвэрлэгч, дамжуулагч, хэрэглэгч болж амь нас, амьдралаараа хохирдог байна. Иймээс иргэд бусдын дайвар ачааг авахгүй байх, авах тохиолдолд ямар ачаа авч байгаагаа мэдэж байхыг гаалийн байгууллагынхан онцоллоо.
Дэлхий нийтээр “Цагаан тахал” хэмээн нэрлэдэг хар тамхи, мансууруулах бодис түүнтэй холбоотой гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хор уршгийг тайлбарлан таниулах эл арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, Сэтгэцийн эрүүл мэндийн төв болон аймаг, сумдын ЗДТГ, Хил, Гааль, хууль сахиулах байгууллагууд өргөн бүрэлдхүүнээрээ оролцож өндөр ач холбогдол өглөө.

Ч.Отгонцэцэг