Айл өрхүүдээр “Мэдээллийн богц” аялуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ЗДТГ-ын Ажлын албанаас санаачлан сумынхаа нийт өрхийн дунд “Мэдээллийн богц”-ыг аялуулж эхэлжээ. Иргэдэд хууль эрхзүйн мэдлэг олгох, төрөөс хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сурталчлах зорилго бүхий тус богц нэг өрхөд нэг хонох юм.
Төрийн бодлого шийдвэрүүд, аймаг сумыг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэл, Орон нутаг хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангуудын талаарх мэдээлэл, гэмт хэрэг, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх аргууд, аймгийн аялал жуулчлалын маршрут бүхий газрын зураг, сумын ЗДТГ-ын ажлын албаны танилцуулга зэрэг гарын авлага, ном, сэтгүүлүүд богцод багтжээ.
Баруун-Урт сум нь есөн баг, 6300 орчим өрхийн 21,2 мянган хүн амтай.

Т.Одончимэг