Байгууллага бүр хүүхэд хамгааллын дүрэм боловсруулан ажиллах боломж бий аж
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Байгууллага бүр “Хүүхэд хамгааллын дүрэм” боловсруулан ажиллаж, түүнийгээ мөрдөх, цаашлаад эцэг эхийн зөвлөл байгуулан идэвхитэй ажиллахыг уриалсан сургалт зохион байгуулсан байна.
Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих хэлтсээс орон нутагт “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ. Сургалтаар төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн газрууд нь үйл ажиллагаа үйлчилгээндээ хүүхдийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах төрийн бодлогын хэрэгжилтийг сурталчлан хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадах мэдлэг олж авчээ.
Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих төрийн бодлогыг төрийн болон хувийн хэвшил, бизнесийн салбарт түгээж сурталчлах, хамтран хэрэгжүүлэх нь хамгийн илүү үр дүнтэй шалгарсан арга гэнэ. Иймээс эл ажилд түлхэц өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлж, тогтвортой хамтран ажиллах хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэн ТББ-ууд хамтран энэхүү сургалтыг зохион байгуулсан байна.
Энэхүү сургалтанд төрийн таван байгууллага, төрийн бус хоёр байгууллагын ажилтан алба хаагчид хамрагдсан байна.
Хүүхдийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах төрийн бодлогын хэрэгжилтийг сурталчлан таниулахад хувийн хэвшил хамтран оролцох нь ямар нэгэн эрсдэлтэй алхмаас хүүхдээ хамтын хүчээр хамгаалах бас нэгэн нөхцөл бүрдэж буйг харуулж байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг