Төрийн шагналын тухай хуулийн төслийг танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн шагналын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг иргэддээ танилцуулж байна.
Тус хуулийг боловсруулах ажлыг 2009 оноос үе шаттайгаар эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 15 тоот захирамжаар байгуулагдсан Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Төрийн шагналын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа юм.
Энэхүү хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах арга хэмжээг зохион байгуулж байгаа тул хуулийн төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт бичгээр болонchuluunpurev@president.mn цахим хаягаар ирүүлэх ба http://president.mn/content/11922 холбоосоор нэвтэрч хуулийн төсөлтэй танилцах боломжтой.