Сайхан суманд ирц бүрдээгүй учир нэмэлт санал хураалт явуулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-25 10:32:34
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан суманд болсон аймаг, сумын ИТХ-ын нөхөн, дахин сонгуулийн ирц хүрээгүй буюу 49.6 хувьтай байгаа тул дахин нэмэлт санал хураалтыг энэ сарын 30-нд явуулахаар болохоор боллоо.
Сайхан сумын тухайд Хөтөл 1-р баг, Гавшгай 2-р багт нөхөн сонгууль явагдаж байгаа юм. Энэ хоёр багт МАН, АН болон бие даагч зургаан хүн нэр дэвшин сонгуульд оролцсон юм. Хөтөл 1-р багт 1960 хүн, Гавшгай 2-р багт 2890 хүн сонгогчийн нэрсийн жагсаалтад нэр нь бүртгэгджээ.
Эдгээр иргэдийн 49.6 хувь нь сонгуульд оролцож, сонгуулийн ирц бүрдээгүй учраас ийнхүү дахин санал хураалт болохоор болжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻