Тосгодыг сум болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд “Тосгодын тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 22-ны өдөр боллоо.
Сэлэнгэ аймаг 6 тосгонтой. Энэ 6 тосгон баг, тосгон гэсэн хоёр нэршилтэйгээр явдаг. Тосгодын хувьд ажлын албаны 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг онцлогтой юм. Энэ удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулагдах болсон гол зорилго бол зарим тосгодыг сум болгох талаар хэлэлцүүлж, холбогдох дээд шатны байгууллагад уламжлах, тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан тодотгож, харилцан туршлага судлахад оршиж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр тосгодын эрх мэдэл хязгаарлагдмал, аймгийн төв, сумаасаа алслагдсан, хүн ам олонтой, төрийн үйлчилгээг авахад маш хүндрэлтэй, чирэгдэлтэй, санхүүгийн асуудал нэлээд гардаг гээд бүх тосгодод нийтлэг бэрхшээлүүд байгааг тосгодынхон ярьж байлаа. Хэлэлцүүлэг зохион байгуулагдсан Бугант тосгон Ерөө сумын 3-р баг гэж явдаг бөгөөд аймгийн төвөөс 160, Ерөө сумаас 71 км хол байрлалтай, 3200 орчим хүн амтай ажээ.
Хэлэлцүүлгийн хүрээнд Түнхэл, Бугант, Номгон тосгодыг сум болгох асуудлыг хөндөж, иргэд олон нийтээр хэлэлцүүлж, холбогдох баримт бичгийг аймгийн ИТХ-д өргөн барихаар боллоо.
Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан энэ удаагийн хэлэлцүүлэгт Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч О.Буянаа, Ж.Наранцэцэг, Д.Пүрэвдорж, Д.Ганбаатар, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, ХШҮДАХ-ийн дарга Д.Лувсандагва, Мандал сумын ИТХ-ын дарга Д.Ганболд, Бугант, Түнхэл, Хэрх, Дулаанхаан, Рашаант, Номгон тосгодын захирагчид, захирагчийн албаны албан хаагчид оролцлоо.

Ч.Отгонцэцэг