Бизнес эрхлэгчдийг бойжуулж, сургаж, үйлдвэрлэл явуулах боломж бүрдүүлсэн төв нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар байгуулагдсан “Эрдэнэт ШУТП” өнөөдөр “Бизнес хөгжлийн төв”-өө нээлээ. Үүнд бизнес эрхлэгчдийг сургаж, бойжуулж, дадлагажуулахаас гадна цаашид бизнесийн хамтрагч, хөрөнгө оруулагчдыг нь холбох зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм.
“Бизнес хөгжлийн төв”-ийн байрыг Орхон аймаг 2015 онд 800 сая төгрөгөөр худалдан авч Эрдэнэтэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг байв. Гэвч энэ нь оновчтой шийдэл биш байсан тул аймгийн Засаг дарга уг байрыг “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийн мэдэлд шилжүүлж бизнес эрхлэх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй, мэргэжлийн зөвлөгөө өгч тусалдаг төв болгохыг зорьсон юм. Үүний дагуу уг төв өнөөдөр нээлтээ хийлээ.

“Бизнес хөгжлийн төв” нь “Гарааны бизнес”, “Бизнес инкубатор” гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Тухайлбал, бизнес хийх хүсэл, сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжийг сургалт, судалгаа, мэдээллээр хангаж улмаар хагас үйлдвэрлэл явуулахад нь талбайгаар туслах юм. Мөн бизнесийн шинэ санаануудыг танилцуулж хөрөнгө босгох, хөрөнгө оруулагчтай холбогдох мэдээлэл, гарцыг нь зааж өгөх ажээ.
“Бизнес инкубатор” –т өнөөдрийн байдлаар зургаан бойжигч бойжиж байна. Тэд хоёр жил хүртэлх хугацаанд бизнес, санхүү, ажлын байрны туслалцааг үнэ төлбөргүй авна.
Түүнчлэн “Гарааны бизнес”–ийг дэмжихдээ сургалт, хагас үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллах нь Монголд байгаа “Гарааны бизнес төв” -үүдээс давуу талтай гэж “Эрдэнэт ШУТП”-ийн захирал Г.Энхбаяр хэллээ. Мөн “Оюуны өмчөөр бүртгэгдсэн, патенттай шинэ бүтээгдэхүүнийг–Иновацийн бүтээгдэхүүн гэнэ хуулиндаа заачихсан байгаа. Үүнийг “Гарааны компани” гэдэг. Гарааны компанид маш олон давуу тал байдаг. Өнгөрсөн онд л гэхэд улсын хэмжээнд 400 гаруй төсөлд 16 тэрбум төгрөгийн буцалтгүй санхүүжилт өгсөн байна. Иймд бизнес эрхлэхдээ инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж төрөөс олгож байгаа дэмжлэгийг ашиглах ёстой юм. Ер нь шинэ санаа-бодлын бөөгнөрлийг яаж ашиглах вэ, хэрхэн бизнс хийх вэ, хөрөнгө оруулагчидтай хэрхэн холбогдох вэ гэдэг талаар манай төв зөвлөн тусалж, чиглүүлж ажиллана” гэсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ