Цагааннуурт сүүний үйлдвэр шинээр байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд сүүний үйлдвэр шинээр байгуулсан байна.
Тус сүүний үйлдвэрийг Цагааннуур сумын “Чандагатай” гэх газар “Глобус номадик продактс” ХХК байгуулжээ. Эл үйлдвэр энэ жил сумын нийт өрхөөс 5 тн сүү хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.
Одоогоор 60 өрхөөс 1.8 тн сүү цуглуулан боловсруулаад байгаа аж. Энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор шинээр 9 ажлын байр бий болжээ. Эдгээрийн дөрөв нь үндсэн ажилтан, нөгөө тав нь гэрээт буюу сүү зөөвөрлөгч жолооч гэнэ. Тус үйлдвэрийн цуглуулсан сүүний 20-30 хувь нь бүтээгдэхүүн болдог байна. Үүгээрээ бяслаг хийх аж. Хийсэн бяслагаа Улаанбаатар хотод эцсийн бүтээгдэхүүн болгон нийлүүлж, цаашаа Япон, АНУ руу экспортлох бодолтой ажиллаж байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг