Физикийн улсын олимпиад ирэх онд Өмнөговь аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-21 11:01:40

Өмнөговь /МОНЦАМЭ/ Физикийн улсын олимпиадыг ирэх онд Өмнөговь аймагт зохион байгуулахаар болжээ.
"Оюуны хурд" математик сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сард Өмнөговь аймгийн төвд Физикийн улсын олимпиадыг зохион байгуулахаар болсон байна. Тиймээс аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсэг анхны хурлаа хийж, Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулах гэж буй улсын олимпиадын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Өмнө нь энэхүү олимпиадыг Өмнөговь аймагт зохион байгуулж байгаагүй юм байна.
Энэ жил Физикийн улсын олимпиад Сүхбаатар аймагт болсон юм.

Д.Мишигсүрэн

相关新闻