Хадланчид намрын ажилд бэлтгэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-21 10:25:55
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур сумын хадлангийн 13 салааны хадланчид, Борбулангийн хадлангийн талбайн сэг зэмийг цэвэрлэж, нарийн голыг сэтэлж урсгаснаас гадна тэнд зусч байгаа малчидтай уулзаж талбайг чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Тус сумын Хадланчдын холбоо хуралдаж, хадлангийн салаад нэгдэж талбайг цэвэрлэх, арчлах санхүүгийн асуудлыг шийдвэрлэсний дагуу хадланчид 2 трактор, 3 машин, гурван өдрийн турш ажиллажээ.
- Манай сум Бор булангийн хадлангийн талбайгаасаа ургац сайн жил 20000 тонн хадлан бэлтгэж авдаг. Энэ жил газрын гарц гайгүй байх болов уу. Хадлангийн талбайгаа хадланчид чөлөөлж, газрын гарцыг нэмэгдүүлэх ажил хийлээ. Нийтдээ Төв аймгийн Заамар, өөрийн аймгийн Дашинчилэн сумын малчдын 10 гаруй мянган малыг хадлангийн талбайгаас гаргасан гэж сумын Засаг дарга Б.Ёндон ярилаа.
М.Батжаргал

相关新闻