Зарим тосгодыг сум болгох тухай тогтоолын төсийг ирэх сарын хуралдаанаар хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-20 16:07:56
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдаан ирэх сарын 2-ны өдөр аймгийн төв Сүхбаатар хотноо аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болохоор товоо зарлаад байна.
Тус хуралдааныг хуралдуулах болсон тухайгаа энэ сарын 18-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоосон байна. Тус хуралдаанаар:
-Сэлэнгэ аймгийн "Тогтвортой хөгжлийн зорилт-2026" бодлогын баримт бичгийн төсөл
-Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
-Зарим газар нутгийг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай аймгийн ИТХ-ын 2018 оны 04-р сарын 05-ны өдрийн 40-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах саналын тухай
-Зарим тосгодыг сум болгох хүсэлт уламжлах тухай тогтоолын төсөл
-Аймгийн ИТХ-ын 2009 оны 20-р тогтоол, 2017 оны 30-р тогтоолын хэрэгжилтийг хангах, бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн ашиглалтыг сайжруулах асуудлыг судлах зорилго бүхий ажлын хэсгийн ажлын явц байдлын талаарх мэдээлэл сонсох
-Ерөө, Хүдэр сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй "Болд төмөр Ерөө гол" ХХК, "Дархан төмөрлөгийн үйлдвэр" ХК-ий үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, аймаг, сум орон нутагтай хамтран ажиллаж буй байдлыг шалган танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох
-Аймгийн ИТХ-ын 2018 оны 38 дугаар тогтоолын 2-р хавсралтын 1.2.14-р заалтын нэршлийг өөрчлөх зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻