Сүмийн зөвшөөрлийг нэг жилээр сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-19 20:21:11
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Рашаант сумын “Сансар төгс сайн мэдээ сүм”-ийн үйл ажиллагаа явуулах хугацааг ирэх оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг жил сунгажээ.
Сүмийн дүрэмдээ өөрчлөлт оруулсан тухай бүр мэдэгдэж, сүмийн пастор, ахлагч, итгэгчдийнхээ тоог жил бүрийн эцэст аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд мэдээлж байхыг тус сүмийн удирдлагуудад даалгасан байна.
Тус сүмийн галын аюулгүй байдлын дүгнэлт байхгүй, итгэгчдийг нэг хүн төлөөлөн олон удаа гарын үсэг зурсан, явуулж байгаа үйл ажиллагаа нь тодорхой бус байсан учир хэсэг хугацаанд зөвшөөрлийг нь олгоогүй байсан гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
М.Батжаргал

相关新闻