Сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн чадавхийг бэхжүүлэх сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-19 18:08:10
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн сумдын Засаг дарга нар, газрын даамал нарыг оролцуулсан “Бэлчээрийн сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилсан зохион байгуулалтыг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг 17, 18-ны өдрүүдэд Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, АНУ-ын Колорадогийн их сургууль, МУИС-тай хамтран зохион байгууллаа.

Сургалтаар бэлчээрийн сэргэх чадавхи, боломж үр дүнг бий болгох, ашиглагчдыг хариуцлагажуулахад мониторингийн дүн мэдээг ашиглах боломж, сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр явагдсан юм.

Сургалтын үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Архангай аймгийн “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам”-ыг танилцуулж санал солилцсон ба сумдын удирдлагууд өөрийн сумандаа тохирсон бэлчээр ашиглалтын журам боловсруулж батлуулан, мөрдүүлж ажиллахаар боллоо.
Б.Гэрэлт-Од
相关新闻