Булган аймгийн сумын баяр наадмын хугацааг тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг 07 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд тэмдэглэх юм. Аймгийн Засаг дарга сумын баяр наадмын хугацааг товлож, Булган, Орхон сумаас бусад сумын наадмыг 07 дугаар сарын 6-11-ний өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.
Булган сумын баяр наадмыг аймгийн баяр наадамтай хамт тэмдэглэх юм. Харин Орхон сумынхан баяр наадмаа хойшлуулан тус сумын сургууль байгуулагдсаны 60 жилийн ойн баяртай хамтатган 08 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд наадах юм байна.

М.Батжаргал