Булган-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн замын ажлын нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд автозамын босоо тэнхлэгийн Булган-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн эхлэлийн 22 км замын ажлын нээлт болж, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат болон аймгийн удирдлага, Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох хүмүүс, иргэдийн төлөөлөгчид оролцлоо.
Булган-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133,7 км хатуу хучилттай замын эхлэлийн 22 км замын барилгын ажлыг “Эйч Кей Интернэшнл холдинг” ХХК гүйцэтгэж байна.
-Автозамын барилгын ажлыг энэ оны тавдугаар сарын 18-наас 2019 оны 11 дүгээр сарын 01-нд дуусгах гэрээтэй. Манай компани 2500 км зам, 1500-гаад метр урт гүүр барьсан. Мөн Булган-Мөрөнгийн чиглэлийн Уньт-Тариалангийн замын ажлыг гүйцэтгэж байсан. Ажлын туршлагадаа үндэслэн чанартай, хугацаандаа хийж гүйцэтгэнэ гэж “Эйч Кей Интернэшнл холдинг” ХХК-ийн орлогч захирал Х.Манбет ярилаа.

“Эйч Кей Интернэшнл холдинг” ХХК Булган сумаас Орхон голын гүүр хүртэлх 22 км замын ажлыг энэ онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэллээ.
М.Батжаргал