Гамшгийн хохирлыг арилгахаар хандив өргөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-17 10:45:17
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд болсон үерийн улмаас учирсан хохирлыг арилгахаар аж ахуйн нэгж байгууллага, иргэд хандив өргөж эхэллээ.
Н.Баттөгс захиралтай “Нүд мод” ХХК 1,0, н.Уламбаяр захиралтай “Хялганат энержи” 1,5 сая, Б.Баттулга захиралтай “Мээж хайрхан тулга” ХХК 500000, Хурганы Лхагваагийн үр хүүхдүүд 300000 төгрөг хандивлаж, н.Ганбаатар захиралтай “Булган буудайн түрүү” ХХК-аас сэргээн босгох ажилд 5 хүн, 1 техникийн дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Гамшгийн хор хохирлыг арилгахаар Булган аймгаас 54 хүн 11 техник, орон нутгаас 334 хүн 48 техник ажиллаж байна.
Үерийн гол дайран өнгөрсөн сумын төвийн Гуртын хэсэгт 128 өрх, 397 хүн амьдарч байгаа бөгөөд эрүүл мэндийн үзлэгийг 81 өрхийн 225 хүнд хийж, 3358 метр квадрат талбайд ариутгал хийгээд байна гэж тус сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Айл өрх, ААН, байгууллагад үерийн улмаас ихээхэн хэмжээний гарз хохирол учирч, хүүхдийн амь нас эрсэдсэн юм.
М.Батжаргал

相关新闻