Хоршооны 36,2 хувь татан буугдах хүсэлт гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд улсын бүртгэлтэй 6800 орчим гишүүнтэй 149 хоршоо байна.
Хоршооны тухай хууль, төрөөс баримтлах бодлого, хоршооны талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн, тулгамдсан асуудлыг тодорхойлон, цаашид баримтлах бодлого чиглэлийг тогтоох, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулахад хоршоодын үйл ажиллагааг чиглүүлэх, бусад салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй уялдуулах зорилготой хоршоодын хөгжлийн үнэлгээг аймгийн ХХААГ хийсэн байна.
Хоршооны хөгжлийн үнэлгээний дүнгээр аймгийн хэмжээний хоршооноос 2 нь тогтвортой өсөлттэй буюу загвар хоршоо, 30 нь хөгжиж байгаа, 32 нь идэвхжиж байгаа, 14 нь идэвхгүй, 54 нь буюу 36,2 хувь нь татан буугдах болон ААН болох хүсэлт гаргасан байна. Хоршоог үйл ажиллагааны чиглэлээр ангилбал хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлдэг 39, газар тариалангийн 20, мах, сүүний фермер 12, мал үржил, мал, эмнэлэг 10, мал аж ахуй 11 буюу нийт хоршооны 62,3 хувь хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.
Хоршооны хөгжлийн үнэлгээ хийсэн ажлын хэсэг хоршооны бүх гишүүд, тэргүүлэгчид, хяналтын зөвлөл хуралдаж шийдвэр гаргадаггүй, гишүүн элсүүлэх, хасах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй, хуульд заасан татвар, хувь нийлүүлсэн хөрөнгөө төлдөггүй, гишүүдийн тоо хуульд заасан доод хязгаарт хүрээгүй, эсхүл хэт их болсон, давхар гишүүнчлэл ихтэй, үйл ажиллагаа тогтмолжоогүй зогсонги байдалтай, санхүүгийн чадавхгүй байна гэж дүгнэжээ.

М.Батжаргал