Доноруудад хүндэтгэл үзүүлж, урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-16 11:53:40
Булган /МОНЦАМЭ/ Манай улсад 2004 оноос эхлэн тэмдэглэдэг болсон дэлхийн донорын өдрөөр Булган аймгийн Yэгдсэн эмнэлгийн цусны салбар төв донорууддаа хүндэтгэл үзүүллээ.
Монгол улсын “Хүндэт донор” цол тэмдгээр Онцгой байдлын ахмад ажилтан Д.Баянмөнх, цагдаагийн ахмад ажилтан Г.Цогт-Очир, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналтын улсын байцаагч Д.Сарангэрэл, Төрийн банкны салбарын захирал Б.Бадамнямбуу, Булган сумын иргэн Д.Оюумаа, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн жолооч С.Цолмон, Нэгдсэн эмнэлгийн жолооч Т.Батсүх, аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний ажилтан Г.Шүрэнцэцэг нарын 9 хүн шагнууллаа.
Мөн МУЗН-ийн “Энэрэл” алтан медалиар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан Ц.Отгончимэг Б.Баттунгалаг, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын инженер Б.Буяннэмэх, Д.Энхээ, аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын офицер Ч.Энхбаяр нарыг шагналаа.
Тус аймгийн цусны салбар төв өнгөрсөн онд сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр хангагдаж, цусан бүтээгдэхүүн, сийвэнгийн бэлдмэлийг 2 жил хадгалах бололцоо нэмэгдэж, олон хүний амь нас, эрүүл мэндийг аврах боломжтой болсон юм.
М.Батжаргал

相关新闻