Уругвайн шигшээ Египет улсын шигшээг 1:0-ээр хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-16 04:48:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий “А” хэсэгт учраа таарсан Египет, Уругвайн шигшээ багийн тоглолт Екатеринбург аренад өчигдөр Улаанбаатарын цагаар 20 цагт болж, Уругвай 1:0-ээр хожив.

Тоглолтын 89 дэх минутад 23 настай хамгаалагч Жоүс Жимин
ез гоол оруулснаар Уругвайн шигшээ баг анхны ялалт байгууллаа. Египетийн шигшээ ДАШТ-д 4 тоглолт хийхдээ нэг ч ялж байгаагүй бөгөөд 28 жилийн дараа дахин эхний тоглолтдоо хожигдлоо.

Харин Уругвайн хувьд 2010 оны ДАШТ-ий хагас шигшээд үлдсэн бол 2014 онд шөвгийн 16-д шалгарсан түүхтэй.
 

Д.Өлзий

相关新闻