Дугуйчид олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-08 16:14:18

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын дугуйн үндэсний шигшээ багийнхан өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцлоо.


Тодруулбал, Монголын дугуйн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Roojai insurance” клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр Оманд зохион байгуулсан “Зафар классик-2025” уралдаанаас хүрэл медаль хүртэж, чансаагаа 25 оноогоор ахиулав. Уг уралдаан Мугсейл далайн эргээс Дарбаттын хүрхрээ хүртэл 174 км замд үргэлжилжээ. Энэхүү уралдаанд үндэсний шигшээг багийн тамирчин Э.Болор-Эрдэнэ алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.


Тэгвэл олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ Хятадын Шанхай хотод болсон “Tour of Shanghai” цувралын ээлжит гараанд уралдаж, Азийн шилдэг дугуйчны цамцаа хадгалж үлдэв.


Өдгөө Монголын дугуйчдыг энэ сарын 21-28-нд Руанда улсын Кигали хотод болох засмал замын дугуйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.



相关新闻