Цусны Донорын Дэлхийн өдрөөр доноруудад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-15 22:21:47
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цусны Донорын Дэлхийн өдөр жил бүрийн 6 дугаар сарын 14-нд тохиодог. Тус өдрийг аймгийн Улаан загалмайн хороо, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс “Цусаа өгч бусдад амьдрал бэлэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ.
Тодруулбал, 20 гаруй доноруудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн Монголын улаан загалмайн “Хүндэт донор” цол тэмдгээр 4, Эрүүл мэндийн газрын шагналаар 3, БОЭТ-ийн шагналаар 3, БОЭТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны шагналаар 3 хүнийг тус тус шагнаж урамшуулсан байна.
Аймгийн хэмжээнд 570 гаруй донор байдаг бөгөөд бусдад амь амьдрал бэлэглэх энэхүү сайн үйлсэд залуучууд хамрагдан донор болох нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа аж.
Б.Батчимэг
相关新闻