Засаг дарга Д.Галсандондог 35 сурагчид Тайваньд суралцах эрхийн бичиг гардуулаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Глобаль удирдагч дээд сургууль, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалт, мэргэжил сонголтын талаар мэдээлэл хүргэх, тэдний санал бодлыг сонсох зорилгоор “Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 12 дугаар ангийн төгсөгчид”-тэй уулзалт хийлээ.
Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог ЕБС-ийн төгсөх ангийн 35 сурагчид Тайванийн NANHUA их сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулж сурлагын амжилт хүслээ.
Уулзалтад аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, Глобал удирдагч дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбат болон Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн төгсөх ангийн 200 орчим сурагч оролцов.

Мөн Глобал удирдагч дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбат төгсөх ангийн сурагчдад зориулан “Жинхэнэ манлайлал” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, Глобал удирдагч дээд сургуулийн “1+3” хөтөлбөрийн буюу эхний нэг жил Монголдоо суралцаад, дараагийн гурван жилд БНСУ, АНУ, Тайванийн шилдэг их сургуульд шилжин суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, тэдний санал бодлыг сонссон юм.

А.Бямбасүрэн