Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шинэлэг санаачилгын төсөл Баруунбүрэн суманд хэрэгжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. "Тогтвортой амьжиргаа-3” төслийн зохицуулагч Т.Цэнд-Аюуш:”-Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажилд иргэдээс санал авах, авсан ажлаа эрэмбэлэх үйл ажиллагаа нь улс, аймаг, сумын хэмжээнд тодорхой хэмжээгээр бага үзүүлэлттэй байдаг байна. Иймээс “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс орон нутгийн хөгжлийн санд иргэдийн оролцоог дээшлүүлэх чиглэлд анхаарч сумдаас ирүүлсэн төслийг шалгаруулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг явуулж байна. Энэ удаа Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас ирүүлсэн төсөл шалгарсан” гэлээ.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд “Орон нутгийн хөгжлийн санд иргэдийн оролцоог дээшлүүлэх нь” сэдэвт шинэлэг санаачилгын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа боллоо. Энэхүү шинэлэг санаачилга төсөлд хамрагдахын тулд орон нутгийн хөгжлийн санд санал авах үйл ажиллагаанд иргэдийг хэрхэн олноор оролцуулах вэ, ямар хөшүүрэг хэрэглэх вэ, ямар дэмжлэг туслалцаа авах, мөн ямар мэдээлэл сурталчилгаа хэрэгтэй байгааг судалж үзсэний үндсэн дээр төслөө бичиж илгээдэг байна. Баруунбүрэн сумын илгээсэн төслийн үндсэн агуулга нь сумандаа нээлттэй хаалганы өдөрлөг хэлбэрээр арга хэмжээ зохион байгуулж иргэдийн оролцоогоо нэмэгдүүлэх санаа байжээ. Тэд нэг цонхны хэлбэрээр иргэддээ төрийн үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ багийн ИНХ-ыг давхар зохион байгуулж, иргэдийнхээ ирцийг нэмэгдүүлэхийг зорьсон байна. Сумын алслагдсан багт байгаа иргэдээ унаагаар зөөж үйлчлэх, хонжворт сугалаа явуулах, төрийн албан хаагчдын нэгдсэн тоглолтыг үзүүлэх ажлуудыг энэ үеэр хийлээ.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд тус сумын ЗДТГ-аас 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх, хамгийн их санал авсан ажлаа эрэмбэлсэнээ танилцууллаа. Тухайлбал энэ онд тус суманд соёлын төвийн дээврийг солих, сантехникийн засвар хийх, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн сантехникийг солих ажлууд хийгдэх аж. Мөн сумын төвийн болон алслагдмал багтаа гэрэлтүүлэг тавих аж. Ирэх 2019 онд ногооны талбайгаа хашаажуулах, ЕБС-ийн биеийн тамирын талбайг тохижуулах, Амарбаясгалант хийдэд эко нойлын асуудлыг шийдэх, сумын төвөөс 10 гаруй км зайд байрлах малчдын хадлангийн талбайг хашаажуулах гээд иргэдийн санал хамгийн их авсан ажлаа гүйцэтгэхээр эрэмбэлсэнээ иргэддээ танилцуулсан юм.
Баруунбүрэн сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сэрчмаа:”Бид орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумандаа ямар бүтээн байгуулалтын ажил хийсэн бэ гэсэн тайлангаа тавьж хамгаалахад маш сайн үнэлгээ авсан. Гэвч нэг л зүйл дээр тэг оноо авсан. Энэ маань иргэдийн оролцоо гэдэг зүйл байлаа. Ингээд бид иргэдийн оролцоогоо сайжруулахын тул нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Энэ арга хэмжээг зохион байгуулсанаар иргэд маань нэг өдрийн дотор нэг цэгээс олон асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой болно. Иймээс энэ өдөрлөгийг зохион байгуулахаар аймгийн “Тогтвортой амьжиргаа 3” төсөлд дэмжлэг хүсч төслөө бичиж өгсөн. Энэ маань шалгарч 2.5 сая төгрөгийн ажил өнөөдөр хийгдэж байна. Бид энэ өдөрлөгийн үйл ажиллагаагаараа ногоо тариах хүсэлтээ өгсөн олон иргэдийнхээ газрын асуудлыг шийднэ. Мөн иргэний үнэмлэхний хугацаа дууссан хүмүүтээ үйлчилье, хөдөлмөр нийгэм халамжийн талаар нэлээд хэдэн төсөл хөтөлбөр ирсэн байгаа үүнийгээ танилцуулья. Түүнчлэн нийгмийн даатгалын шинэчлэгдсэн хуулийн мэдээллийг иргэддээ өгье гэсэн олон ажлуудыг хийнэ” гэлээ.
Тус сумын 3-р багийн Засаг дарга Д.Заяабазар:”-Бид орон нутгийн иргэдээс 2-р улиралд багтааж саналаа авах ёстой. Манай баг 400 өрхтэй. Бид саналаа авсан, эрэмбэлсэн. Манай багаас 17 төрлийн санал гарсан. Үүнийгээ эрэмбэлж аваад иргэддээ танилцуулж байна. Манай сумын хувьд сумын төвийн малчид зун голоо бараадаад ирэхээр ногоочдын талбай руу мал орох явдал гарч зөрчил үүсдэг. Иймээс нэн түрүүнд энэ хашаажуулалтыг хийх саналыг бид гаргасан” гэв.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум нь 3000 гаруй хүн амтай. 920 өрхтэй. Үүний 563 нь мал бүхий иргэд, 480 нь малчин өрх байдаг. Сумын амьжиргааны гол эх үүсвэр мал аж ахуй, газар тариалан. Тус сум нь 22 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд үүнд 16 аж ахуйн нэгж, 17 иргэн тариа тарьж байгаа аж. Баруунбүрэн сум 170.8 мянган толгой мал тоологдсон нь өнгөрсөн оныхоос 10 мянгаар буурчээ.
Энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн СХТСХ-ийн дарга М.Нарантуяа, Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.Отгонбаасан нар оролцлоо.

Ч.Отгонцэцэг