Хууль бусаар мод бэлтгэх явдал өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 45 хоногийн турш зохион байгуулсан “Хяналт-Шалгалт” нэгдсэн арга хэмжээ маш үр дүнтэй өндөрлөлөө.
Тус арга хэмжээ нь энэ оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилго дор явагджээ. Энэ хугацаанд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан таван удаагийн шалгалт зохион байгуулсан байна.
Аяны хүрээнд олон чиглэлээр хяналт шалгалт хийгдсэн аж. Тухайлбал Хүдэр суманд мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ойн мэргэжлийн 8 байгууллага, гурван иргэдийн ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлийг нь илрүүлэн тогтоожээ. Одоогийн байдлаар дээрх иргэд, байгууллагуудад эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Мөн Хүдэр сумын ИТХ-аас 2018 онд ойгоос бэлтгэх модны хуваарийг 77, 78 дугаар тогтоолоор батлахдаа “Ойн тухай” хууль, тогтоомж, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-иудыг зөрчсөн үйлдэлд холбогдох албан тушаалтан нарыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд оны эхний 5 сарын байдлаар хууль бусаар мод бэлтгэсэн 21 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 дахин өсчээ.

Ч.Отгонцэцэг