Улаанбаатар- Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн үйлчилгээний давтамж нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-04 10:42:26
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот хүртэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Зэлтэрийн зам” ХХК нь энэ сарын 1-ний өдрөөс эхлэн өдөр бүрийнхээ үйлчилгээний давтамжийг нэмэгдүүллээ.
Тус “Зэлтэрийн зам” ХХК-ийн том оврын автобус Алтанбулаг-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд явах үйлчилгээний давтамжаа нэмснээр өдөрт гурван удаа хоёр чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлдэг болж байгаа юм. Тодруулбал Сүхбаатараас өглөө 08:00, өдөр 13:00, орой 17:00 цагуудаас, харин Улаанбаатараас өглөө 11:30, өдөр 16:30, орой 19:30 цагуудаас тус тус зорчигч тээврийн үйлчилгээг явуулах болсон байна.
Өмнө нь Сүхбаатараас өглөө 08:00, орой 17:00 цагуудад, Улаанбаатараас өглөө 11:30, өдөр 16:30 цагуудаас зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг байсан юм. Харин үйлчилгээний давтамж нэмсэнээр хоёр чиглэлд өдөрт гурван удаа үйлчлэхээр болжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻