Урт холын бодлогоос үсрэнгүй хөгжлийн зам руу тэмүүлсэн Хятад орон-1
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн сурвалжлах баг Хятадын нийслэл Бээжин-Гуйжөү- Сычуань мужийн чиглэлд хоёр багт хуваагдан тавдугаар сарын 20-ноос тав хоногийн турш аялж тус орны хөгжил дэвшил, хүн ардын аж амьдралыг сурвалжиллаа.
БНХАУ-ын дарга Ши Жинпинь 2014 онд Монгол Улсад айлчлахдаа манай улсын 250 сэтгүүлчийг БНХАУ-д зочилж, хятадын хөгжил дэвшил, ард түмний аж амьдралын талаар сурвалжлага хийхийг урьсан байдаг.
Бээжинд оройхон газардсан биднийг буудалдаа буугаад өглөө босоход бороо угтав. Говь нутагт маань ховорхон үзэгддэг хур бороо Бээжингийн тэнгэрээс хэмжээ хязгааргүй асгарна. Төв замууд нь ус зайлуулах төхөөрөмжтэй, инженерийн цогц шийдлээр хийгдсэн тул хот усанд автах аюул бага бололтой. Их гүрний, их хотын иргэд өглөө машин, мотоцикль, унадаг дугуй хөлөглөж, зарим нь метронд сууж их дуу чимээ хангинуулан ажилдаа явахтай зэрэгцээд бид ч бас Хятадын Ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх Ажлын албаны хүмүүстэй анхныхаа уулзалтыг хийв.
Таван жилийн хугацаанд 60 гаруй сая иргэнийг ядуурлаас гаргажээ
Гуч гаруй жилийн тэртээ Хятад Улс ард иргэдээ ядуурлаас салгах зорилт тавьж Төрийн зөвлөлийн дэргэд Ядуурлыг бууруулах агентлагийг байгуулснаар 800 гаруй сая иргэнийг ядуурлаас гаргажээ. Мөн сүүлийн таван жилд 60 гаруй сая иргэний амьдралыг тэтгэж дундаж давхаргад шилжүүлсэн гэх. Иргэдээ ядуурлаас гаргахын тулд зөвхөн засаг төр бус бизнесийн томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж томоохон хөтөлбөр боловсруулж үүндээ таарсан урт, богино хугацааны төсөв баталж хэрэгжүүлсэн байна.
Иргэдээ халамжид бөмбөрүүлэх бус хийж бүтээх хүсэл зорилго, санал санаачилгыг нь дэмжиж мөнгөн хөрөнгө, зээл болон байнгын орлоготой ажлын байраар хангаж, иргэн бүр амьдрах байртай, идэх хоол, өмсөх хувцсандаа санаа зовохгүй эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөрлөх боломжийг бий болгох нь манай улсын төрийн бодлогын чухал зорилт. Одоогоор 30 гаруй сая хүн чинээлэг амьдралд хүрээгүй байна гэж Ядуурлыг бууруулах агентлагийн хэлтсийн дарга хатагтай Су Гуохиа онцолж байсан юм.
Өртөг өндөртэй Бээжин хот

Бээжин хот. 2018.05.21.
Бээжин хотыг ингэж нэрлэх нь онох болов уу. Учир нь энд нэг хоног ажиллах үеэр хотын хүн амын орлого, худалдан авах чадвар, орон сууцны үнийн талаар хэдэн тоо баримт олж мэдэв. Нийт 16 дүүрэгтэй, засаг захиргааны 322 нэгжтэй Бээжин хот өөрийн харьялалтай 13.5 сая, байнгын найман сая, нийт 21 сая оршин суугчтай. Нисэх онгоцны буудал нь жилдээ 96 сая зорчигчдод үйлчилдэг бөгөөд энэ амжилтаараа дэлхийд долоон жил дараалан хоёрдугаар байрт бичигджээ.
Мөн 4.5 сая машинтай, 670 мянган такситай.1909 онд анхны төмөр зам тавигдсан түүхтэй. Бээжин хотыг зургаан тойрогт хуваадаг. Зургаа дахь тойрог нь хотын хамгийн захын хэсэг. Тэнд байр харьцангуй хямдхан. Газрын байршил үйлдвэр үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн хүртээмж, бизнес хийх нөхцөл боломжоос хамаарч орон сууцны үнэ харилцан адилгүй. Манайд хамгийн байршил сайтай, зах зээлд ойр бүсийг “А” бүс гэдэг.
Тэгвэл энд дөрөвдүгээр тойргоос дотогш хотын төв рүүгээ орон сууцны түрээсийн болон худалдан авах үнэ өндөр. Учир нь ирж буцах зорчигчдынхоо тоогоор дэлхийд эхний тавд ордог хөрөнгө санхүү, худалдаа, үйлдвэр үйлчилгээ, улс төр, эдийн засгийн голлох үйл ажиллагаа явагддагтай холбоотой. Жишээ татахад хотын төвд ойрхон орон сууцны нэг ам метрийн үнэ бараг 80 орчим мянган юань байдаг тухай бидэнд хөтөч хийж явсан хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү ярьсан. Энэ нь монгол мөнгөөр 30 гаруй сая төгрөгтэй тэнцэнэ. Дөрөвдүгээр тойргийг манайхаар Жуковын музей орчимтой харьцуулж болох.
Бээжин жилд 290 гаруй сая жуулчин хүлээн авдаг бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ /GDP/ 19800 ам.доллар хүрчээ. Одоогоор тус хотод хамгийн олон гадаадын иргэд буюу нийт 260 гаруй мянган Солонгос аж төрж буй. Бээжин хотод шилжин сууршихын тулд өндөр төлбөр төлөх шаардлагатай. Юун түрүүнд Бээжинд бүртгэлтэй байгууллагад гурван жилээс дээш ажилласан байх.
Бээжингээс байр авсан хүнтэй гэрлэсэн тохиолдолд Бээжингийн иргэн болох зэрэг шаардлага тавьдаг аж. Татварын шатлал нь 03-45 хувь бөгөөд их орлого олбол их татвар төлдөг хуультай. Монголтой харьцуулбал газар тэнгэр шиг ялгаатай. Засгийн газраас нь орон сууцны үнийг бууруулахаар хэд хэдэн удаа оролдлого хийсэн боловч амжилт олоогүй гэх. Хятадад үл хөдлөх хөрөнгийн татвар 5.5 хувь байдаг бол манайд 0.5 хувьтай. Бээжин хотод дундаж цалин 10000-20000 мянган юань байдаг бол энэ нь монгол мөнгөөр долоо орчим сая. Амьжиргаанд ч хүрдэг бололтой юм.
Та Бээжинд амьдарч болно. Гэхдээ өндөр цалинтай ажил хийхээс гадна өндөр татварыг төлөх ёстой гэдэг хэмжүүрийг хуульчилсан нь төвлөрлийг сааруулах бодлоготой нь холбоотой аж. Нэг зүйлийг онцлоход Бээжин хот агаарын бохирдлоо 30 хувь бууруулж чаджээ.
Агаарын бохирдлын 31.1 хувь нь автомашины яндангаас, 22.4 хувь нь нүүрсний утаа, 18.1 хувь нь аж үйлдвэрийн бохирдол, 14 хувь нь орчны болон барилга байгууламжийн бохирдол, 14 хувь нь бусад хүчин зүйлсээс шалтгаалдаг аж. БНХАУ-ын Төрийн зөвлөл агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд одоогоос таван жилийн өмнө нарийн ширхэгтэй тоосонцрын нэг шоо метр нягтаршлыг 60 мкг болгож бууруулах арга хэмжээ авахыг Бээжин хотын захиргаанд үүрэг болгож байж.
Засгийн газраас нь нүүрсээр ажилладаг жижиг үйлдвэрүүдийг хааж, насжилт ихтэй авто машиныг хэрэглээнээс гаргаж, авто машины дугаарын хягаарлалт хийж, төвлөрлийг сааруулж, агаарын бохирдолд нөлөөлдөг томоохон үйлдвэрийн ажиллах хугацааг өөрчилж, оронд нь халаалт болон нийтийн тээвэр, үйлдвэрийн технологийг газ, цахилгаан хэлбэрт шилжүүлснээр агаарын бохирдлыг тодорхой хувиар багасгасан байна. Ингэснээр агаар шүүгчтэй амны хаалтын хэрэглээ ч багасчээ.
Интернет худалдааны хаан “Алибаба” ядуурлыг бууруулахад хүчин зүтгэж байна

Энэ нь цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч худалдан авагч болон бараагаа борлуулагч талууд хийгээд зуучлагч “Алибаба” группын аль алиных нь хэрэгцээг хангадаг тул эрэлттэй үйлчилгээ болсон байна. Эдүгээ хятад хүн бүхэн гар утастай төдийгүй хаанаас ч интернет худалдаа эрхлэх боломжтой болсон бөгөөд алслагдсан хөдөөгийн иргэдэд интернет хэрэглэж, амьдрах ухаанд суралцах боломжийг тус групп Засгийн газартайгаа хамтран хэрэгжүүлдэг.
Мөн жил бүр 10 тэрбум юанийг зөвхөн орлого багатай иргэдэд зориулж тэдний амьжиргааг тэтгэх, бизнесийг нь дэмжих хөнгөлөлттэй зээл олгож ядуурлаас гарахад нь тусалдаг гэсэн. Хятадын Засгийн газраас иргэддээ хоёр хэлбэрийн мөнгөн тусламж олгодог аж.
Тухайн муж тосгонд тогтоосон өрхийн орлого нь сардаа 3000 юань бол үүнээс доош орлоготой өрхөд зөрүү мөнгийг олгодог. Мөн 2011 оноос хойш 60-аас дээш насны тэтгэврийн насны ард иргэдэд сар бүр 80 юаны тэтгэмжийг тэтгэвэр дээр нь нэмж олгодог болжээ.
Шинэ технологи, сэргээгдэх эрчим хүчийг Хятадууд үйлдвэрлэж байна

БНХАУ-ын барилгын материалын “CNBM” корпораци сүүлийн үеийн дэвшилтэд технологио танилцуулж байгаа нь
Барилгын салбарынх нь томоохон групп болох “CNBM” сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий лед дэлгэцүүд, нарны энерги мэдэрдэг төрөл бүрийн шил, ухаалаг гар утасны шилэн наалт, нарны энергийг хураадаг барилгын салбарт хэрэглэгддэг төрөл бүрийн шилэн хавтан гээд шилдэг бүтээгдэхүүнээ бидэнд танилцуулсан.
Тус компани шинээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нарны энерги, салхины хүчийг шингээж эрчим хүч ялгаруулдаг байдлаар үйлдвэрлэж байгаа аж. Тухайлбал зураг дээрх амины орон сууцны шийдэл бүхий хаусыг барихдаа халаалт, эрчим хүчийг газрын гүний дулаан болон нар, салхины эрчим хүчийг ашиглаж эргээд өөртөө дулаан, эрчим хүч хуримтлуулдаг байдлаар технологийн шийдлийг буй болгожээ.
Үүнээс гадна тус компани дэлхийн цементийн хэрэгцээний 60 орчим хувийг дангаараа хангадаг гэнэ. Монгол Улсад өөрийн хөрөнгө оруулалттай жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Мөнхийн баян гал” ХХК-ийг байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа аж. “CNBM” корпораци ядуурлыг бууруулах чиглэлээр хөдөө орон нутагт авто зам, орон сууц барих, боловсролд хөрөнгө оруулах чиглэлээр ажилладаг байна. /Үргэлжлэл бий./
БНХАУ-ын дарга Ши Жинпинь 2014 онд Монгол Улсад айлчлахдаа манай улсын 250 сэтгүүлчийг БНХАУ-д зочилж, хятадын хөгжил дэвшил, ард түмний аж амьдралын талаар сурвалжлага хийхийг урьсан байдаг.
Бээжинд оройхон газардсан биднийг буудалдаа буугаад өглөө босоход бороо угтав. Говь нутагт маань ховорхон үзэгддэг хур бороо Бээжингийн тэнгэрээс хэмжээ хязгааргүй асгарна. Төв замууд нь ус зайлуулах төхөөрөмжтэй, инженерийн цогц шийдлээр хийгдсэн тул хот усанд автах аюул бага бололтой. Их гүрний, их хотын иргэд өглөө машин, мотоцикль, унадаг дугуй хөлөглөж, зарим нь метронд сууж их дуу чимээ хангинуулан ажилдаа явахтай зэрэгцээд бид ч бас Хятадын Ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх Ажлын албаны хүмүүстэй анхныхаа уулзалтыг хийв.
Таван жилийн хугацаанд 60 гаруй сая иргэнийг ядуурлаас гаргажээ

Иргэдээ халамжид бөмбөрүүлэх бус хийж бүтээх хүсэл зорилго, санал санаачилгыг нь дэмжиж мөнгөн хөрөнгө, зээл болон байнгын орлоготой ажлын байраар хангаж, иргэн бүр амьдрах байртай, идэх хоол, өмсөх хувцсандаа санаа зовохгүй эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөрлөх боломжийг бий болгох нь манай улсын төрийн бодлогын чухал зорилт. Одоогоор 30 гаруй сая хүн чинээлэг амьдралд хүрээгүй байна гэж Ядуурлыг бууруулах агентлагийн хэлтсийн дарга хатагтай Су Гуохиа онцолж байсан юм.
Өртөг өндөртэй Бээжин хот

Бээжин хот. 2018.05.21.
Бээжин хотыг ингэж нэрлэх нь онох болов уу. Учир нь энд нэг хоног ажиллах үеэр хотын хүн амын орлого, худалдан авах чадвар, орон сууцны үнийн талаар хэдэн тоо баримт олж мэдэв. Нийт 16 дүүрэгтэй, засаг захиргааны 322 нэгжтэй Бээжин хот өөрийн харьялалтай 13.5 сая, байнгын найман сая, нийт 21 сая оршин суугчтай. Нисэх онгоцны буудал нь жилдээ 96 сая зорчигчдод үйлчилдэг бөгөөд энэ амжилтаараа дэлхийд долоон жил дараалан хоёрдугаар байрт бичигджээ.
Мөн 4.5 сая машинтай, 670 мянган такситай.1909 онд анхны төмөр зам тавигдсан түүхтэй. Бээжин хотыг зургаан тойрогт хуваадаг. Зургаа дахь тойрог нь хотын хамгийн захын хэсэг. Тэнд байр харьцангуй хямдхан. Газрын байршил үйлдвэр үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн хүртээмж, бизнес хийх нөхцөл боломжоос хамаарч орон сууцны үнэ харилцан адилгүй. Манайд хамгийн байршил сайтай, зах зээлд ойр бүсийг “А” бүс гэдэг.
Тэгвэл энд дөрөвдүгээр тойргоос дотогш хотын төв рүүгээ орон сууцны түрээсийн болон худалдан авах үнэ өндөр. Учир нь ирж буцах зорчигчдынхоо тоогоор дэлхийд эхний тавд ордог хөрөнгө санхүү, худалдаа, үйлдвэр үйлчилгээ, улс төр, эдийн засгийн голлох үйл ажиллагаа явагддагтай холбоотой. Жишээ татахад хотын төвд ойрхон орон сууцны нэг ам метрийн үнэ бараг 80 орчим мянган юань байдаг тухай бидэнд хөтөч хийж явсан хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү ярьсан. Энэ нь монгол мөнгөөр 30 гаруй сая төгрөгтэй тэнцэнэ. Дөрөвдүгээр тойргийг манайхаар Жуковын музей орчимтой харьцуулж болох.
Бээжин жилд 290 гаруй сая жуулчин хүлээн авдаг бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ /GDP/ 19800 ам.доллар хүрчээ. Одоогоор тус хотод хамгийн олон гадаадын иргэд буюу нийт 260 гаруй мянган Солонгос аж төрж буй. Бээжин хотод шилжин сууршихын тулд өндөр төлбөр төлөх шаардлагатай. Юун түрүүнд Бээжинд бүртгэлтэй байгууллагад гурван жилээс дээш ажилласан байх.
Бээжингээс байр авсан хүнтэй гэрлэсэн тохиолдолд Бээжингийн иргэн болох зэрэг шаардлага тавьдаг аж. Татварын шатлал нь 03-45 хувь бөгөөд их орлого олбол их татвар төлдөг хуультай. Монголтой харьцуулбал газар тэнгэр шиг ялгаатай. Засгийн газраас нь орон сууцны үнийг бууруулахаар хэд хэдэн удаа оролдлого хийсэн боловч амжилт олоогүй гэх. Хятадад үл хөдлөх хөрөнгийн татвар 5.5 хувь байдаг бол манайд 0.5 хувьтай. Бээжин хотод дундаж цалин 10000-20000 мянган юань байдаг бол энэ нь монгол мөнгөөр долоо орчим сая. Амьжиргаанд ч хүрдэг бололтой юм.
Та Бээжинд амьдарч болно. Гэхдээ өндөр цалинтай ажил хийхээс гадна өндөр татварыг төлөх ёстой гэдэг хэмжүүрийг хуульчилсан нь төвлөрлийг сааруулах бодлоготой нь холбоотой аж. Нэг зүйлийг онцлоход Бээжин хот агаарын бохирдлоо 30 хувь бууруулж чаджээ.
Агаарын бохирдлын 31.1 хувь нь автомашины яндангаас, 22.4 хувь нь нүүрсний утаа, 18.1 хувь нь аж үйлдвэрийн бохирдол, 14 хувь нь орчны болон барилга байгууламжийн бохирдол, 14 хувь нь бусад хүчин зүйлсээс шалтгаалдаг аж. БНХАУ-ын Төрийн зөвлөл агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд одоогоос таван жилийн өмнө нарийн ширхэгтэй тоосонцрын нэг шоо метр нягтаршлыг 60 мкг болгож бууруулах арга хэмжээ авахыг Бээжин хотын захиргаанд үүрэг болгож байж.
Засгийн газраас нь нүүрсээр ажилладаг жижиг үйлдвэрүүдийг хааж, насжилт ихтэй авто машиныг хэрэглээнээс гаргаж, авто машины дугаарын хягаарлалт хийж, төвлөрлийг сааруулж, агаарын бохирдолд нөлөөлдөг томоохон үйлдвэрийн ажиллах хугацааг өөрчилж, оронд нь халаалт болон нийтийн тээвэр, үйлдвэрийн технологийг газ, цахилгаан хэлбэрт шилжүүлснээр агаарын бохирдлыг тодорхой хувиар багасгасан байна. Ингэснээр агаар шүүгчтэй амны хаалтын хэрэглээ ч багасчээ.
Интернет худалдааны хаан “Алибаба” ядуурлыг бууруулахад хүчин зүтгэж байна

Алибаба группийн Засгийн газар, олон нийттэй харилцах хэлтсийн орон нутаг, засгийн газрын харилцаа хариуцсан ахлах менежер Ричард Чан компанийн үйл ажиллагаагаа танилцуулж байгаа нь
Ядуурлыг бууруулах Засгийн газрынхаа бодлогод Хятадын интернет худалдааны аварга компани “Алибаба” нэгдэж ханцуй шамлан оролцдог аж. Хөдөөгийн алслагдсан тосгоны мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг иргэдийн бизнесийг интернет орчинд сурталчилж борлуулахад тусалдгаас гадна эрүүл мэндэд ээлтэй эко хүнсийг газар дээрээс нь худалдан авах боломжийг олгодог нь давуу үйлчилгээ гэсэн.Энэ нь цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч худалдан авагч болон бараагаа борлуулагч талууд хийгээд зуучлагч “Алибаба” группын аль алиных нь хэрэгцээг хангадаг тул эрэлттэй үйлчилгээ болсон байна. Эдүгээ хятад хүн бүхэн гар утастай төдийгүй хаанаас ч интернет худалдаа эрхлэх боломжтой болсон бөгөөд алслагдсан хөдөөгийн иргэдэд интернет хэрэглэж, амьдрах ухаанд суралцах боломжийг тус групп Засгийн газартайгаа хамтран хэрэгжүүлдэг.

Х.Эрдэнэбулган