Зүүнбүрэнд гарсан гэмтлийг засах бригад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-02 00:42:48
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 31-ний орой 18.00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас тус аймгийн Зүүнбүрэн суманд багагүй хохирол учраад байна.
Шуурганы улмаас Зүүнбүрэн сумын төвөөр хүчтэй зурвас дайрч, АТП-125 дэд станцын 0.4 кВ-н цахилгаан дамжуулах агаарын шугамын утсан дээр ургаа мод унаж тасалсан гэмтэл гарчээ. Үүний улмаас сумын төвийн зарим хэсэг тог цахилгаангүй болж, Соёлын төвийн дээвэр хийсч унасан аж. Энэхүү байгалийн хүчтэй салхи шуурганы улмаас тус суманд гарсан цахилгааны гэмтлийг засварлах бригад ажиллаж байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻