Баян-Өлгийн 450 гаруй эх "Алдарт эх" одонгоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-31 19:00:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын 23-ны өдрийн 53 тоот зарлигаар Баян-Өлгий аймгийн олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 454 эх "Алдарт эх" одонгоор шагнууллаа.
Үүнээс 74 ээж І зэргийн одон, 382 ээж ІІ зэргийн одон хүртлээ.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар өнөөдөр гардууллаа.  

"Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль"-аар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Алдарт эх" нэгдүгээр зэргийн, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнахаар хуульчилсан бөгөөд холбогдох журмын дагуу жилд нэг удаа мөнгөн тусламж олгодог юм.

Оны эхний улирлын байдлаар Баян-Өлгий аймагт "Алдарт эх" нэгдүгээр зэргийн одонтой 3994, хоёрдугаар зэргийн одонтой 6165 эх бүртгэлтэй байгаа ажээ.

 

Ө.Нурболат

相关新闻