100 гаруй сурагчийн бүтээлийг худалдан авч аймгийн бэлэг дурсгалын багцад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Хөдөлмөрч, бүтээлч, авъяаслаг сурагчдын бүтээлийг БНХАУ-ын Манжуур хотод зохион байгуулагдах “Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулж орон нутгийн бэлэг дурсгалын багцад оруулах болсондоо баяртай байна” гэж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут эдгээр сурагчид батламж гардуулах үеэрээ хэллээ.
Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийг угтаж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар өнөөдөр 100 гаруй сурагчдад бүтээлийг нь худалдаж авсан “Батламж”,“ Ирээдүйн саятан” хадгаламжийн дэвтэр гардуулсан юм. Нийт 100 гаруй хүүхдийн 223 бүтээлийг орон нутаг 3.500.000 төгрөгөөр худалдан авсан байна.

Энэ сарын эхэнд аймгийн Засаг дарга Д.Батлут XX сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан сурагчидтай уулзаж 90 сурагчийн бүтээлийг худалдан авч аймгийн бэлэг дурсгалын багцад оруулсан. Үүнд нийт 1.360.000 төгрөг зарцуулж хүүхэд тус бүрт хадгаламжийн дэвтэр нээсэн байна.
Мөн энэ сарын 28-нд болсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Бизнесийн гараа” үзэсгэлэн, худалдааны үеэр орон нутаг 61 хүүхдийн 100 бүтээлийг 2.140.000 төгрөгөөр худалдан авчээ. Ийнхүү сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мөнгөн хуримтлалтай болгох, ирээдүйн баялаг бүтээгчдийг бий төрүүлэхийн тулд хүүхдүүдийн бүтээлийг орон нутаг худалдан авч эхэллээ. Харин бүтээлийг нь худалдаж авсан мөнгөө хүүхэд бүрийн хадгаламжийн дэвтэрт нь хийжээ.

Сурагчид уран зураг, хайчилбар зэрэг гар урлалын бүтээлээ өөрсдөө 10.000-200.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ