“U23 Nations League” тэмцээнд оролцох БНХАУ-ын баг тамирчид иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-31 12:59:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны хөгжлийн хөтөлбөр Улаанбаатарт хэрэгжиж  байгаа бөгөөд Ази-Африк тивийн FIBA-гийн 3x3 сагсанбөмбөгийн “U23 Nations League” тэмцээн зургадугаар сарын 1-3-нд төв талбайд болно.

FIBA-гийн хөгжлийн хөтөлбөрийн  хүрээнд болох уг тэмцээнд оролцох БНХАУ-ын U23 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид лхагва гарагт Монгол Улсын нийслэлд ирлээ. Маргааш эхлэх FIBA 3x3 сагсан бөмбөгийн  “U23 Nations League” тэмцээнд БНХАУ, Индонез, Шри-Ланк, Уганда, Монголын багууд өрсөлдөнө. Манай улсаас U23, U18 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцон ур чадвараа сорих юм.

Д.Өлзий
相关新闻