Хүчтэй салхи шуургатай байхыг оторчдод онцгойлон анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-05-25 19:53:24
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ихэнх нутгаар өнөөдөр хүчтэй салхи шуургатай байна. Энэ үзэгдэл маргааш бас үргэлжилнэ гэж тус аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
Тус аймгийн Даланзадгад, Ханбогд, Ноён, Сэврэй, Баяндалай сумдын нутгаас бусад газраар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч байна. Энэ нь ихэнх нутгаар гантай байгаагаас отор нүүдэл их байгаа хөдөөгийн малчдад хүндээр тусч болзошгүй байгааг анхааруулаа. Говь нутаг нөмөр газар ховор тул отроор нүүж байгаа ихэнх айлууд тал дээр зарим нь гэр оронгүй машинтайгаа байгаа тул энэхүү хоёр хоногийн шуурга тэдэнд хүндээр нөлөөлж болзошгүй юм. Тус аймгийн 10 сумын 423 өрхийн 245,2 мянган мал өөрийн аймгийн нутагт отор нүүдэл хийж яваа аж.
УЦУОШГазрын мэдээлж байгаараар 25-26-нд ихэнх нутгаар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна, шөнөдөө сэрүүсч 1-6 градус өдөртөө 13-18 градус дулаан байх төлөвтэй байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻